Зөрчлийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж прокурорууд үзэж байна.

Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш прокуроруудын ажлын ачаалал эрс нэмэгджээ. Ялангуяа бусдын нэр хүндийг гутаах,гүтгэх, зам хөдөлгөөний дүрэмтэй холбоотой зөрчлүүд их гарч байна. Тиймээс зөрчлийн хуулийн зарим заалтуудыг эргэн харж өөрчлөх хүсэлтийг Прокурорын ерөнхий газраас хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлсэн байна.

Нийт 220 гаруй хууль,зүйл заалтуудыг нэгдсэн баталсан зөрчлийн хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш гүтгэх, замын хөдөлгөөний дүрэм, гэр бүлийн хүчирхийлэл, байгаль орчин сүйтгэсэнтэй холбоотой зөрчлүүд маш ихээр бүртгэгдэж, 2018 онд л гэхэд 1 сая 507 мянган зөрчлийг прокурорын байгууллагаас хянаж,шийдвэрлэж ажилласан байна. Дээрхи зөрчлийн хэргүүдийг бүртгэх,хяналт тавих ажиллагааг 66 прокурор гүйцэтгэж байгаа бөгөөд нэг прокурорт ноогдох ажлын ачаалал эрс нэмэгдээд байгааг хэлж байна.

Прокурорын байгууллага, прокуроруудын ажлын ачаалал ингэж нэмэгдсэн учраас зөрчлийн хуулийн зарим зүйл заалтуудыг эргэн харж өөрчлөх хүсэлтийг УЕПГ-аас хууль зүй дотоод хэргийг яаманд 4-5 удаа хүргүүлжээ. Тухайлбал хамгийн сүүлийн тоон мэдээллээр хамгийн их бүртгэгдэн шалгагдаж байгаа гүтгэх, гутаан доромжлох зөрчилтэй холбоотой  СБД-ийн прокурорын газарт ерөнхийлөгчөөс 3 удаа, УИХ-ын гишүүдээс 10, төрийн өндөр албан тушаалтнаас 34 удаа хандсан байна. 2018 онд 24 иргэнд тус бүр 2 сая, 25 сэтгүүлчид тус бүр 2 сая, 3 хуулийн этгээдэд тус бүр 20 сая төгрөг нийт 35 гүтгэх зөрчлийн хэрэгт шийтгэл ноогдуулжээ.

Өнөөдөр прокурорын байгууллагын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд нэгдсэн зөвлөгөөн хийсэн бөгөөд зөрчлийн хэрэг шалгаж шийдвэрлэхэд учирч буй хүндрэх бэрхшээл,засаж залруулах асуудлуудын прокуроруудаас сонсож нэгтгэх юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн