600 гаруй хүн 00 нь задарч, дээвэр нь цоорч, хана шал нь цөмөрсөн орон сууцанд дахин төлөвлөлт хүлээн амьдарч байна.

Ханын материалын 6 орон сууцны 150 гаруй айл хэзээ мөдгүй нурах шахсан орон сууцанд амьдарч байна. Баригдаад 60 гаруй ажил болж байгаа уг орон сууцнуудын хана нь мөөгөнцөртөж,дээвэрээс нь ус дусаж, 00 нь байнга задардаг. Тэдгээр айл өрхүүдийн хүүхдүүд чийгнээс болж захаасаа өвчин тусч эхэлжээ.

Ханын материалын 6 цагаан гэж нэрлэгддэг эдгээр орон сууцнууд 1958 онд баригдсан. Анх тоосгоны үйлдвэрүүдийн ажилчдын орон сууц байж байгаад хувирчлагдсан. Түүнээс хойш засвар шинэчлэл хийгдэж байгаагүй учраас хэзээ мөдгүй нурхад бэлэн болжээ. Дээвэр нь цоорхой бороо орход дусаал гоождог, хана шал тааз нь мөөгөнцөртөж цөмөрсөн, 00 нь үе үе задарч бохир нь хальдаг энэ 6 орон сууцанд 154 айлын 600 гаруй хүн амьдарч байна. Анх 2014 онд энэхүү 6 айлын орон сууцыг дахин төлөвлөлтөнд хамруулахаар Херо холдинг компани шалгарч байсан. Гэвч одоог хүртэл дахин төлөвлөлтийн ажил хийгдээгүй, тус байрнуудын оршин суугчид хэзээ мөдгүй нурах шахсан байранд дахин төлөвлөлт хүлээн амьдарч байгаагаа хэлж байна.

60 жилийн насжилттай хуучин байранд амьдарч байгаа айл өрхүүдээс хоёр ч хүүхэд чийгнээс болж аркиттай болж байрнаасаа нүүхэд хүрчээ. Цаашид дахин төлөвлөлт хийхгүй бол заряа зарж болохгүй,амьдаряа амьдарч болохгүй нөхцөл байдал үүсчихээд байгааг оршин суугчид хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн