Улаан чулуутын хогийн цэг дээр 40 гаруй хүүхэд, 20 гаруй ахмад настан амьдарч байна.

Улаан чулуутын хогийн цэг дээр 40 гаруй хүүхэд, 20 гаруй ахмад настан амьдарч байна. Тэд сургуульд сурч, нийгмийн халамжийн үйлчилгээ авч чадахгүй байна.

Улаан чулуутын хогын цэгт 100 гаруй ахмад настан,өрх толгойлсон эмэгтэйчүүд, 40 гаруй хүүхэд хог түүж амьдарч байна. Тэдний дийлэнхи нь бичиг баримтгүйгээс эрүүл мэнд,нийгмийн халамжийн үйлчилгээ авч чаддаггүй байна.

Улаан чулуутын хогын цэгээс амьдарлаа залгуулж байгаа хүүхдүүд ихэвчлэн аав ээж нь архины хамааралтайн улмаас орон гэрээсээ дайжсан,эсвэл аав ээжийнхээ хамт энд ирсэн байдаг. Улмаар тэд сургууль,цэцэрлэг завсардаж, хогийн цэгтэй амьдарлаа үүрд холбоход хүрдэг нь харамсалтай.

СХД болон 26-р хорооны зүгээс Улаан чулуутын хогын цэгт байгаа хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлуудыг хийж байгаа ч бүрэн хамруулж чадахгүй байгаа. Тиймээс хнхя-наас энд байгаа хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх талаас нь дэмжлэг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн ахмад настанууд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хувьд улаан чулуутын амьдрал хэцүү. Хог түүгээд өдөрт 5-20 мянган төгрөг олдог. Уг мөнгө нь өдөр тутмынх нь хоол хүнснээс илүү гардаггүй. Гэтэл тэд ихэвчлэн бичиг баримт дутуу,хаяж үрэгдүүлсэн зэргээсээ болж нийгмийн халамжийн үйлчилгээ авч чаддаггүй тухайгаа ярьж байлаа.

СХД-ИЙН 26-Р ХОРООНЫ АХМАД НАСТАН

Улаанбаатар хот Цагаан даваа, Улаанчулуут гэх хоёр том хогын цэгтэй. Нийт 300 гаруй хүүхэд,хөгшид ийм байдлаар хог түүн амьдарч байгаа. Хөгшдийг нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, хүүхдүүдэд нь боловсрол эзэмшүүлэх гээд асуудал олон байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн