ДҮРСЛЭХ УРЛАГИЙН СОР БОЛСОН АХМАД УРАН БҮТЭЭЛЧДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Монголын орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, монголын галерейн сан хөмрөгийн суурийг тавьж баяжуулах, хойч залуу үеээ урлаг,уран зургаар дамжуулан төлөвшүүлэх үйлсэд амьдралаа зориулж,өнөө ч монголын сор болсон бүтээлүүдийг туурвиж яваа 70-аас дээш насны 50 гаруй уран бүтээлчдийг Монголын уран зургийн галерейн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд МУАЗ,МУУГЗ Б.Чогсом,МУУГЗ Ч.Базарваань,Ц.Байды, Ц.Бүдбазар, Г.Дунбүрээ нарын тэргүүтэй эрхэм хүндтэй уран бүтээлчид морилон саатжээ.

Түүнчлэн ахмад уран бүтээлчдээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэхээс гадна  40 гаруй уран бүтээлчийн 50 гаруй уран бүтээлээр “Оршихуй”хэмээх хүндэтгэлийн үзэсгэлэнг нээжээ. Уран бүтээлчийн оюун санаанд орчлонгийн мөн чанарын тухай эрэл тэмцэл өрнөж,тэрхүү уран бүтээлээс нь хүмүүн төрөлхтөн оршихуйн гоо таашаалыг мэдэрч,сайн сайхны төлөөх хүсэл тэмүүлэл бүхэн урлагт оршиж байдаг учраас “Оршихуй”гэж хүндэтгэлийн үзэсгэлэнг нэрийджээ.

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон уран бүтээлүүд хадгалагдаж байгаагын хүндтэй бүтээлүүд нь энд цугласан ахмад уран бүтээлчдийн бүтээл туурвилууд юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн