ШИНИЙН 1,3,4-НЫ ӨДРҮҮДЭД НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ,ЦАСАН ШУУРГА ШУУРНА

Маргааш буюу шинийн нэгнээс эхлэн шинийн 4-ыг дуустал нийт нутгаар цаг агаар муудаж,цас орж, цасан шуургатай байхыг ЦУОШГ-аас малчид,ард иргэдэд онцгойлон анхаарууллаа. Тухайлбал маргааш Дорнод,Хэнтий,Сүхбаатар аймгуудын нутгаар, шинийн 3,4-нд буюу 7,8-ны өдрүүдэд Ховд,Увс,Баян-Өлгий,Говь-Алтай,Төвийн аймгуудын нутгаар цас орж,цасан шуурга шуурч,агаарын хэм өдөртөө 25-30 градус хүрч хүйтэрнэ.

Харин Улаанбаатар хотод маргааш цас орохгүй, салхи 12 м\с хүрч явган шуурга шуурна. Шөнөдөө 30 градус, өдөртөө 24 градус хүйтэн байх төлөвтэй байна. Түүнчлэн баярын өдрүүдэд нийт нутгаар цас орж, цасан шуургатай таарч байгаа учраас хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулж байгаа юм.

ШИНИЙН 1,3,4-НЫ ӨДРҮҮДЭД НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ,ЦАСАН ШУУРГА ШУУРНА #ETV

ШИНИЙН 1,3,4-НЫ ӨДРҮҮДЭД НИЙТ НУТГААР ЦАС ОРЖ,ЦАСАН ШУУРГА ШУУРНА #ETV

Posted by ETV HD on Monday, February 4, 2019

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн