Зах худалдааны төвүүдийн ойролцоох зам ачаалал ихтэй байна

Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүдийн ойр орчимд авто замын ачаалал ихтэй , хүний хөл хөдөлгөөн ихтэй байна. Харин орон сууц болон гэр хорооллын замын ачаалал нэмэгдэх учраас ТЦА-наас ачаалал ихтэй замуудад зохицуулалт хийж ажиллаж байна.

Өнгөрөгч амралтын өдрүүлдэд улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оруулсан ч сар шинийн баярын бэлтгэлтэй холбоотойгоор зах худалдааны төвүүдийн ойролцоох зам ачаалал ихтэй байсан . Өнөөдөр ч мөн баярын бэлтгэлээ базаах гэсэн иргэдийн хөл тасраагүй байна.

Түүнчлэн өнөөдөр маргааш орон нутаг руу чиглэх хөдөлгөөн ихэсдэг тул орон нутгийн замд тавих хяналтаа өндөрсгөж байгаа юм байна. Тухайлбал орон нутгийн замд осол гарах шалтгаан болдог хурд хэмжигчийг ажиллуулахаас гадна зөөврийн хяналтын камерыг ажиллуулах юм байна. Иймд машинд даац хэтрүүлэн хүн тээвэрлэх болон хүүхдийг зориулалтын суудалгүй тээвэрлэхгүй байхыг анхаарууллаа.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн