Гэмт хэргийн шинжтэй 341 дуудлага ирж, хоёр хүн амины хэрэг гарчээ

Сар шинийн баяр амралтын өдрүүдэд буюу улсын хэмжээнд тээврийн цагдаагийн албанд 1903 дуудлага , мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч 60 хүн гэмтсэн бөгөөд амь эрсэдсэн хүний 92 хувь нь буюу 12 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирчээ.

ТЦА-д бүртгэгдсэн осол хэргийг өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан дуудлага нь 13 хувиар бүртгэгдсэн осол 3 хувиар согтуугаар тээврийн хэрэгэсэл жолоодсон осол 70 хувиар буурсан байна. Үүнтэй адил гэмт хэрэг зөрчил ч мөн өмнөх оноос буурсан үзүүлэлттэй хэдий боловч  баярын өдрүүдэд 2 хүн амины хэрэг гарчээ.

Мөн өнөөдрөөс ебс-ийн хичээл эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэдийг цагаа зөв тохируулж гардаг цагаасаа 5-10 минутын өмнө гарах , бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх , хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөсөн юм. 

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

error: Хамгаалагдсан