Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 284 айл өрхийг дэд төвийн халаалтанд холбожээ

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл болон гэр хорооллын дундын бүсэд хэрэгжиж байгаа дэд бүтцийн төв төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 280 гаруй айл өрх дулаанд холбогдож , тохь тухтай амьдрах боломжтой болжээ.

Иргэн бат-ирээдүйнх шиг олон ингэж төвлөрсөн дулааны шугамд холбогдож , агаар хөрсөө бохирдуулахгүй тохитой амьдрахыг хүсч байгаа . Тэгвэл энэ ажлыг гардан хийж байгаа дэд бүтцийн төвийнхөн НИТХ-аар дараа дараагийн удаад дулаанд холбох байршлуудаа батлуулж 10 тэрбум төгрөг батлуулсан учир 2020 он гэхэд 50 байршлыг ингэж төвлөрсөн дулаанд холбож , агаар хөрсийг нь цэвэршүүлэхээр төлөвлөжээ.

Энэ олон айлыг төвлөрсөн халаалтанд холбох ус дулаанаар хангахад мэдээж , цэвэрлэх байгууламж шаардлагатай. Энэ шаардлагын тухайн бүсийнхээ айл өрхийг бохирыг шийдэх цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтанд оруулжээ. Орчин үеийн технологиор автомат системээр барьсан энэхүү цэвэрдэх байгууламж нь өргөтгөх боломжтой гэдгээрээ онцлогтой юм байна.

Нийслэл улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох утааг бууруулах хамгийн зөв шийдэл бол мэдээж гэр хорооллыг барилгажуулах ажил . Гэсэн ч энэ ажлыг хийхэд иргэдийн оролцоо чухал учраас , иргэд нэгдмэл оролцоотой ажиллаж чадвал анхны энэ ажлын алдаа оноон дээр үндслэн цааш цаашдын байршлынхаа ажлыг шуурхай явуулах боломжтой гэж салбарын дэд сайд онцолж байна.

Барилгажих боломжгүй гэр хорооллын айл өрхийг дэд бүтцийн төвд холбоход иргэдээс газраа чөлөөлж , нэгдэж  ажиллахаас гадна өөрсдөө хөрөнгөөрөө паар , шугамаа худалдаж авахаас өөрөөр ямар нэг зардал гарахгүй гэдгийг албаныхан онцолж байсан . Тиймээс цаашдаа дэд бүтцийн төв барих бүсэд амьдарч байгаа иргэд төрөөс хийж байгаа ажлыг дэмжиж ажиллавал эдийн засгийн дарамт багатайгаар амьдрах орчноо өөрчлөх боломжтой болно гэсэн юм.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн