МGL DESIGN ХХК “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ХОЛБОО”-НД ЭЛСЛЭЭ

2003 оноос зар сурталчилгаа, хэвлэлийн үйлдвэрлэлийн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн МGL DESIGN ХХК “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд элслээ.
МGL DESIGN ХХК  нь “БИД ТАНЫ БОДОЛ ДАХЬ ЕРТӨНЦИЙГ БОДИТ БОЛГОНО” уриан дор бүтээлч, шинэлэг сэтгэхүйтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг мэргэжлийн хамт олноор багаа бүрдүүлэн, дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажилладаг.
Тус компани нь хөгжил дэвшлийнхээ 16 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийг шат дараатайгаар хийж ЯПОН, СОЛОНГОС, ХЯТАД цаас, будгийг ашиглан Герман улсын дэлхийд тэргүүлэгч “Heidelberg” фирмийн 5 өнгийн машинаар чанарын өндөр түвшинд хэвлэдэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн