“Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол” Хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар сэдэвт олон талын уулзалт болно

Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтын ажиллагааны 50 жилийн ойг тохиолдуулан “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол” Хүнсний тогтолцооны тогтвортой байдалд үзүүлэх үр дагавар сэдэвт олон талын уулзалт 2023.08.24-ний өдөр зохион байгуулагдана.

Тус үйл ажиллагаанд:

  • НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун
  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон бусад төрийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцно.

Дэлхийн хүнсний хямралд эдийн засгийн хүчин зүйлээс гадна уур амьсгалын, хүрээлэн буй орчин сүүлийн жилүүдэд ихээр нөлөөлөх болсон. 2000 он гарснаар олон улсын байгууллагууд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал ихээр нэмэгдэж буй талаар олон судалгаа хийсэн. Хүрээлэн буй орчны өөрчлөлт нь дан халалт, цөлжилт зэргээр хязгаарлагдаагүй бөгөөд үүнээс үүдэн гарсан хүнсний хямралын томоохон хүчин зүйл болж байна.

2021 оны 4-9 дүгээр сард ган гачгийн нөлөөгөөр Мадагаскар тэргүүтэй Африкийн 8 оронд цаг агаарын эрс тэс байдлаас үүдэн тариалангийн талбай сүйрэлд өртөж, 14000 орчим хүн хүнсний томоохон асуудалтай тулгарсан. Хүнсний хямралд хүчтэй өртөөд буй 53 улсын 39-д нь цаг агаарын эрс тэс уур амьсгал нь хүнсний аюулгүй байдлын анхдагч, хоёрдогч, гуравдагч хүчин зүйл болж буй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн