АН-ын бүлэг тарсан ч сөрөг хүчний үүргээ үргэлжлүүлнэ

УИХ дахь АН-ын бүлэг тарах болсон гэдгээ өнөөдөр албан ёсоор зарлалаа.Энэ шийдвэрээ пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулах юм байна.Хэдийгээр АН-ын бүлэг тарсан боловч 7 гишүүн нь сөрөг хүчний үүргээ зөвлөлийн статусаар үргэлжлүүлэхээр болжээ. Хуульд зааснаар уих-д 8 болон түүнээс дээш суудал авсан бол бүлэг байгуулах эрхтэй болдог.АН 9 суудалтай байсан ч Болд батзандан нар нь АН-ын гишүүнчлэлгүй болсон тул бүлэг нь цаашид ажиллах боломжгүй болж байна.Тодруулбал сөрөг хүчний зүгээс ЗГ-ыг огцруулах улс төрийн шийдвэр гаргахад Хүрэлсүхийн танхимыг огцруулахын эсрэг санал өгсөн Батзанданг 4 жилийн хугацаатай намаас хөөсөн.Харин Болд гишүүн өөрийн саналаар АН-ын гишүүнээс татгалзсан юм.Ийм учраас АН-ын бүлэг 7 гишүүнтэй болсон тул бүлгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжгүй болсон юм.

Бүлэгтэй байхын давуу тал нь УИХ-ыр хэлэлцэгдэж байгаа асуудлуудаар завсарлага авах эрх эдэлдэг.Мөн ажлын албаны орон тоотой.Бүлэг албан ёсоор тарж байгаа учир энэ боломжуудыг эдлэхгүй болж байана.АН-ын гишүүдийг ийнхүү мэдээлэл хийсний дараа стандарт банкинд 40 сая төлж эрдэнэт үйлдвэрийг эрсдлээс хамгаалсан шийдвэрт сөрөг хүчний хувиар ямар байр суурьтай байгааг нь тодрууллаа.Тэрээр эрдэнэтийг барьцаалж зээл авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох боломжгүй болсон гэдгийг пүрэвдорж гишүүн хуулийн үндэслэлтэй тайлбарлалаа.

Пүрэвдорж гишүүний хэлснээр Эрдэнэтээр баталгаа гаргуулсан тухайн үеийн албан тушаалтнууд хариуцлагаас мултарсан байна.Тэхээр одоо Батхүү гэдэг ганцхан хүнээс нь 40 сая доллараа гаргуулж авах ёстой гэнэ.Нөгөө талаас албан тушаалтнуудын тавьсан өрийг Төр төлж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж АН-ын гишүүд мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн