Багш нарын 7-р их хурлыг 23 жилийн дараа дахин зохион байгуулна

Монголын багш нарын 7-р их хурлыг энэ сарын 11-12-ны өдрүүдэд төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.Энэ их хурлаар багш өмнө тулгамдаж нийгмийн халамж цалин хөлсний асуудал,мөн багш нарын ур чадварыг дээшлүүлэхэд төрийн дэмжлэг ямар байх зэрэг тэдний өмнө тулгамдаг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. МУ-ын ерөнхий сайдын ивээл доор БСШУСЯ-наас зохион байгуулж монголын багш нарын 7-р их хурлыг 23 жилийн дараа дахин зохион байгуулахаар болсон тухай өнөөдөр БСШУСЯ,ҮЭХ ахмад болон залуу багш нарын холбоо хамтран мэдээлэл хийлээ.Энэ их хурлыг 1935 онд анх зохион байгуулж байсан бол 1996 онд хамгийн сүүлд хийсэн байна.Хуралд хот хөдөөгийн нийт 47 мянган багшийг төлөөлж 800 багш оролцохоор болжээ.

6 НАС ХҮРСЭН ХҮҮХДИЙГ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ, ТӨЛБӨР ХУРААМЖГҮЙ СУРГУУЛЬД ЭЛСҮҮЛНЭ

Энэ үеэр салбарын сайдаас сүүлд гаргасан тушаалтай холбогдуулан зарим зүйлсийг тодрууллаа.Тэрээр зөвхөн 6 нас хүрсэн өөрөөр хэлбэл 72 сар нь тухайн ондоо гүйцсэн хүүхдийг 1-р ангид элсүүлэх шийдвэрийг гаргажээ.Зарим эцэг эхчүүд 6 нас хүрээгүй хүүхдээ сургуульд оруулдаг асуудал цөөнгүй байдаг учраас судалгаанд үндэслэн энэ шийдвэрийг гаргасан байна.

50-60 хүүхэд авахын тулд дор хаяж 100 хүүхдийг 10-50 мянган төгрөгөөр бүртгэдэг хувийн сургуулиуд цөөнгүй.Энэ бол бизнес болсны том жишээ.Иймээс 6 настай хүүхдүүдийг ямар нэгэн сонгон шалгаруулалт төлбөр хураамжгүйгээр сургууль авах ёстой учир салбарын сайд тушаал гаргажээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн