Хүүхдийн Найрамдал зуслангийн газрын хулгайч хэн бэ?

Монголын улс төрчид, эрх мэдэлтнүүд төрөөс хумасалдаг байсан бол одоо хүүхдүүдэд зориулсан газраас хүртэл хумслах болжээ. ЭНэ яриаг анх Ерөнхий сайд ХҮрэлсүх гаргаж ирсэн бөгөөд ХҮүхдийн НАйрамдал зуслангийн газраас хэн нэгэн улс төрч хулгай хийсэн тухай хатуу шүүмжилсэн байдаг. Гэтэл өнөөдөр энэ хулгайн нэг биш нэлээн хэдэн улс төрчийнх болж хувирснаас гадна ерөнхий сайдын дүү хүртэл үүнд хутгалдсан гэх мэдээллүүд гарч эхлээд байна.

Энэ 7 хоногийн эхээр төрийн ордонд болсон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал дээр ерөнхий сайд Хүрэлсүх Найрамдал зуслангийн газраас хулгай хийгчдийн тухай ингэж ярьсан юм.

Тэгвэл хүүхдийн Найрамдал зуслангийн газраас хэн хулгай хийсэн бэ? НАйрамдал зусланд газар эзэмшигчдийн нэрс гэх 100 хүний нэртэй хүснэгт ерөнхий сайдын яриатай зэрэгцээд тарж эхэлсэн бөгөөд үзэгч таны харж байгаачлан энэ хүснэгтэнд УИХ-ын гишүүд, алдартнуудын нэр цөөнгүй багйаа юм. Ингээд эдгээр нэр гарсан хүмүүсээс эхнээс нь энэ талаар тодрууллаа.

Энэ мэтээр УИХ-ын гишүүд ч Найрамдал зуслангийн газрын хулгайчийг бариарай гэх тоглоомонд оролцож эхлээд байна.БАс нэг зүйлийг дурьдахад сошел орчинд цөөн хэдэн хүний нэртэй өөр нэг жижиг хүснэгтэн мэдээлэл гарч эхэлсэн бөгөөд үүнд Ерөнхий сайд ХҮрэлсүхийн дүү Давхарбаярыг мөн газар эзэмшдэг хэмээн дурьджээ. ЭНэ мэтээр Найрамдал зуслангийн газраас ерөнхий сайдын мээгдсэнчлэн хулгай хийсэн улс төрч байгаа нь үнэн. Харин тэр нь эсвэл тэдгээр нь хэн болох албан ёсны мэдээлэл бидэнд одоогоор олдоогүй байна. Үүнийг бид үргэлжлүүлэн сурвалжлах болно. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн