‘Электорат’ хөдөлгөөн буюу Нам бусчууд хоёрдахь чуулганаа хийлээ.

Электорат хөдөлгөөний хоёрдугаар чуулган боллоо. Нам гэх улс төрийн бүлэглэлээс татгалзаж, ард иргэдийн итгэлийг хүлээсэн бие даагчийг гаргаж ирэх зорилготой тус хөдөлгөөнд салбарт бүрт манлайлагч 60 гаруй хүн гарын үсгээ зураад байна.

Өнгөрсөн 3-р сарын 28-нд төрийг нам гэх мафижсан бүтэц бүрэлдэхүүнээс чөлөөлөх зорилготой нам бусчууд буюу “Электорат”хөдөлгөөн байгуулагдсан. Уг хөдөлгөөнд төр,нийгэм,урлаг соёлын олны итгэлийг хүлээсэн эрхэмүүд нэгдэж, хамтын тунхаг бичигт 60 гаруй гишүүн гарын үсгээ зурснаар ажлаа эхэлсэн. Тэд өнөөдөр хоёр дахь чуулганаа хийлээ. “Электорат”хөдөлгөөн 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх, бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг ард түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлж,шалгаруулах зорилготой. Ингэснээрээ аль нэг намд хараат бус жинхэнэ зөв хүнийг төрд гаргаж ирж чадна гэж тооцож байгаа.

Электорат хөдөлгөөн байгуулагдсанаас хойш ард нийтээс УИХ-д бие даан нэр дэвшүүлэх боломжтой 500 орчим хүний нэр цуглаад байгааг хэлж байна.  Тус хөдөлгөөнийг ерөнхий сайд асан Д.Содном,Сангийн сайд асан Э.Бямбажав, Гадаад явдлын яамны сайд асан Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн асан С.Оюун, хамба лам Д.Чойжамц, Төрийн хошой соёрхолт,хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нийтлэлч Б.Баабар тэргүүтэй хүмүүс санаачилсан. Одоо нам бусчуудаар хүрээгээ тэлсээр байна. Товчхондоо нам бусчууд нэмэгдэх тусам улс төрд нам гэх бүлэглэлийн хүмүүс биш зөв хүн сонгогдож,түүнийг дагаад хөгжлийн зам зурайна гэдгийг хэлж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн