Сүрьеэгийн асуудалд ЭМ-ийн сайд хариуцлага үүрч, огцрох ёстой гэж жагсагчид мэдэгдлээ.

ЕБС-ийн сурагчид сүрьеэгийн халдвар авсан асуудалд хариуцлага үүрч ЭМ-ийн сайд огцрохыг эцэг эхчүүд шаардаж жагслаа. Нийгмийн хамгийн эмзэг хэсэг буюу хүүхдүүдийн эрүүл мэндийг хамгаалж чадахгүй сайд цаашид ажиллах шаардлагагүй учраас огцрох хүртэл нь тэмцэнэ гэж мэдэгдлээ.

МАНАЙ УЛСАД ЖИЛД ДУНДЖААР 400 ХҮҮХЭД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВДАГ

Нийслэлийн ХУД-ийн 15-р сургуулийн 529 сурагч, 97-р сургуулийн 70 сурагч, Төв аймагт 200 сурагч сүрьеэ өвчний халдвар авсан нь тогтоогдож, нийгмийн бухимдуулаад байгаа. Тэгвэл эцэг эхчүүд ЕБС-иудад сүрьеэ өвчний халдвар тархсанд салбарын сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой гэж үзэж өнөөдөр ЭМЯ-ны гадна талбайд тайван жагслаа.

Тэгвэл ХӨСҮТ-өөс ЕБ 3 ч сургууль дэгдээд байгаа сүрьеэгийн халдварийг цааш тархаахгүй байх чиглэлээр  ажиллаж байгаа бөгөөд  сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийн тоог нэгтгэж байгаа мэдээллийг өгч байна. Манай улсад жилд 4000 хүн сүрьеэгийн халдвар авдгийг 400 орчим нь хүүхэд байдаг гэсэн статистик бий. Харин энэ жилийн хувьд 2 дахин олон хүүхэд халдвар аваад байгаа юм.

Сүрьеэгийн эсрэг жагсагчдын хувьд сүрьеэгийн дэгдээд байгаа тархалтыг зогсоосон ч цаашид дахин олон хүүхдийг өвчлүүлэхгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс салбарын сайд нь үүнд хариуцлага хүлээж,суудлаасаа огцрох хүртэл тэмцлийг бүх хэлбэрийг сонгоно гэлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн