Манай улс генетик нөөц ашиглалтаас 2.5 их наяд төгрөгийн үр шим хүртэх боломжтой.

Манай улс генетик нөөцөө зөв ашиглавал 2,5 их наяд төгрөгийн мөнгөн үр шим хүртэх боломжтой. Үүний тулд генетикийн нөөцөө тогтоох,хууль эрхзүйн орчнийг бий болгох шаардлагатай байна.

Өнөөдөр Генетик нөөцийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн өргөтгөсөн хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Уг хуулийг баталж,генетик нөөцөө бүрэн ашиглаад эхэлбэл үр шим нь асар их байхыг судлаачид онцолж байлаа. Тухайлбал манай орны генетик нөөцөд амьтан,ургамал,бичил биетний генетик нөөц багттаг бөгөөд туйлын баялаг орон гэж тодорхойлж болно. Тэр дундаа манай улс  900 гаруй зүйл ургамлыг уламжлалт анагаах ухааны салбарт эмийн түүхий эд болгон ашиглаж, давхардсан тоогоор 1053 уламжлал эмийг улсын бүртгэлд бүртгэн, 14 тонн эмийг жилдээ үйлдвэрлэж байна. Генетик нөөц ашигласнаар ХАА-н салбарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж үзэж байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд монгол орны ургамал,амьтны түүхий эдийг ашиглан байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Биотехнологийн үйлдвэрлэл буюу хүнс,гоо сайхан гэх мэт бүтээгдэхүүний одоогийн хэмжээг 25 хувь өсгөхөд эцсийн бүтээгдэхүүн 793,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргаад байгаа юм.

Дээрхи мэдээллүүдээс харвал генетик нөөц ашигласнаар монгол улс 2,5 их наяд төгрөгийн мөнгөн үр шим хүртэх боломжтой гэсэн үг юм. Тиймээс генетик нөөцийн тухай хуулийг баталж,уг хуулиар амьтан,ургамал,бичил биетний гаралтай генетик нөөцлийг олж илрүүлэх,бүртгэх,зохистой ашиглах,хамгаалах, үр өгөөжийг тэгш хувиарлах харилцааг зохицуулах нь өндөр ач холбогдолтойг судлаачид онцолж байлаа.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн