Ерөнхийлөгч захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа.

МУ-ын ерөнхийлөгч Баттулга өнөөдөр захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавилаа.Учир нь энэ хуулиар ЗГ-ын гаргасан шийдвэрийг зарим шийдвэрүүдийг захиргааны хэргийн шүүх хянахгүй болсноор хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэсэн ҮХ-ийн суурь зарчим алдагдаж байна хэмээн төрийн тэргүүн үзсэн байна. ЗГ-с өргөн мэдүүлж УИХ-р батлагдаад сар ч хүрээгүй байгаа Захиргааны ерөнхий хуулийн гол өөрчлөлт нь УИХ-с чиглэл болгосны дагуу ЗГ-ын гаргасан шийдвэр захиргааны шүүх хаян хэлэлцэхгүй байх зохицуулалттай. Бүр Тодруулбал Гадаад бодлого Үндэсний аюулгүй байдал,Ашиг малтмал өмч хувьчлалын талаар ЗГ-ын гаргасан шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй.Тэгвэл ийм батлагдсан нь өөрөө хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн үндсээн зарчим алдагдсан болохыг ерөнхийлөгч хоригтоо дурьджээ.

Уг нь захиргааны ерөнхий хуулийн гол зорилго эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ хуульд нийцүүлэн авахад чиглэсэн.Гэтэл хуулийн ганц ийм өөрчлөлтийг хийж болох байсан тухай тухайн үедээ хуульчид маш ихээр хэлж захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан.Нэгэнт хориг тавьсан учир ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг УИХ хэлэлцэх ёстой.Харин ЗГ ерөнхийлөгчийн энэ хоригт ямар саналтай байгаа талаар ХЗДХ-ийн сайдаас тодрууллаа.

УИХ 14 хоногийн дотор ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ хэлэлцэн шийдвэрлэх ёстой.Мэдээж хамгийн сүүлд татварын багц хуулинд ерөнхийлөгч хориг тавьсанийг УИХ хүлээж аваагүй.Энэ удаад ч энэ жишиг давтагдахыг үгүйсгэхгүй.Гэхдээ хууль зүйн байнгын хорооны даргын хэлснээр бол захиргааны хуулийн хамрах хүрээг дахин хумих боломжтой гэж мэдэгдлээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн