Оюу Толгой төсөлд хийсэн шалгалтын дүнг ирэх 7 хоногт хэлэлцэнэ.

Оюу толгой төслийг гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг өчигдөр эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Харин ирэх 7 хоногт УИх-р хэлэлцэж ЗГ-т гэрээг сайжруулах чиглэл өгөх тогтоолын төсөл гаргах юм.Тэгвэл Оюутолгой төсөл 2048 онд хэрэгжиж дуусахад МУ ашиг хүртэх биш 1 тэрбум гаруй долларын өртэй үлдэхээр байгаа учир энэ гэрээг нэн яаралтай засч сайжруулахад УИХ гол анхаарлаа хандуулах ёстой гэж зарим гишүүд мэдэгдлээ. УИХ-ын гишүүн тэршбишдагваар ахлуулсан ажлын хэсэг үндсэн 5 чиглэлээр ОТ-н гэрээг шалгаж өчигдөр байнгын хороо шалгалтын дүнг хэлэлцсэн.Хэлэлцүүлэгийн явцад өнөөдөр Рио тинто компани монгол улсыг хэрхэн луйвардаж бидний баялалыг зөөж байгааг олон жишээгээр гишүүд тайлбарласан юмаа.Тэгвэл УИХ-р шалгалтын дүнг хэлэлцэнэ.Гэхдээ УИХ-р энэ асуудлыг хэлэлцэхэд гишүүд маш сайн анхааралтай ажиллах ёстой болохыг өнөөдөр цөөнгүй гишүүд чуулганы хуралдааны эхэнд онцоллоо.Өөрөөр хэлбэл ОТ-г гэрээг бид өөрсдөндөө ашигтай байдлаар сайжруулах шинээр байгуулах чиглэлийг ЗГ-т өгөх ёстой юм.

ОТ төслөөс бид 2048 он хүртэл ямар ч ноогдол ашиг хүртэхгүй.Өөрөөр гэтэл энэ үед ОТ төсөл үндэсэндээ хэрэгжиж дуусаад өмнөговьд нэг том хар нүх л үлдэхийг УИх-ын гишүүд анхаарууллаа.Нөгөө талдаа бид ОТ гэдэг нэг л их том төсөл ярьсаар байтал ард түмэн үнийн өсөлтөнд дарлуулж ядуурлын түвшин нэмэгдсээр байгаад зарим гишүүд бухимдаж байна.

Хэдийгээр том төслүүдээ хэрэгжүүлж эдийн засгаа тэлэх нь зөв боловч ОТ гэрээнээс харахад бид ашигтай бус алдагдалтай ажиллаж байна.Тэгвэл нэг талаас стратегийн энэ том төслөөс бид ашиг хүртэх боломжийг нээж нөгөө талдаа үүнээс олсон ашгаараа ядуурлыг бууруулах цогц бодлого хэрэгжүүлэх ёстой гэнэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн