Нөөцийн махны 70 хувийг зах зээлд нийлүүлснээр үнэ тогтворжиж байна.

Энэ жил махны үнийг тогтворжуулахын тулд 4 мянган тонн мах нөөцөлсөн.Өнөөдрийн байдлаар 2800 тонн буюу нөөцийн махны 70 хувийг зах зээлд нийлүүлжээ.Цаашид махны үнийг тогтвортой барихын тулд махны үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх замаар хямд үнэтэй махаар нийслэлчүүдийг хангах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгааг салбарын сайд нь өнөөдөр мэдэгдлээ.

ХХААХҮ-ийн сайд Улаан нийслэлчүүдийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн мах ногооны үнэ хангамжийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрээр Улирлын чанартай махны үнэ өсдөг энэ хамаарлыг бууруулах зорилгоор яам жил бүр нөөцийн махыг бэлтгэн зах зээлд хямд үнээр нийлүүлдэг.Өнөөдрийн байдлаар 8дүүрэгт 137 цэгээр дамжуулан нөөцөлсөн үхрийн ястай махыг 7200 хонины ястай махыг 6000 ямааны ястай махыг 5500 төгрөгөөр нийлүүлж байна.Энэ нь зах зээлд байгаа махнаас 10-45 хувиар хямд үнэтэй байгааг онцоллоо.Цаашид махны үнийг тогтворжуулахын тулд салбарын тодорхой арга хэмжээнүүд авч байгааг ч тодотголоо.


Мөн энэ үеэр Хятадын компанид 50 газар хүлэмжийн аж ахуй эрхлэх зориулалтаар газар олгох тухай асуудалд салбарын сайд албан ёсны тайлбар хийлээ.Өнөөдрийн байдлаар албан ёсны ийм ямар ч шийд гараагүй гэдгийг онцолсон юма.

Харин манай дотоодын аж ахуй нэгжүүд өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх бол төрөөс цахилгааны үнэнд тарифын зохицуулалт хийж дэмжлэг үзүүлэх ажлыг судалж байгаа гэдгийг ХХААХҮ-ийн сайд онцоллоо.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн