‘Үдийн цай’ хөтөлбөрийг ‘Үдийн хоол’ болгов.

ЕБС-ийн бага ангийн сурагчдын үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох хууль өнөөдөр батлагдлаа.Энэ хууль батлагдсанаар бага ангийн хүүхдүүдийн үдийн цайнд зарцуулдаг байсан 600 төгрөгийг бүрэн үдийн хоол хөтөлбөрт зориулахаар болж байна. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүдээс өргөн барьсан ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.Энэ хууль батлагдсанаар бага ангийн сурагчид үдийн хоолтой болж байна.Өнөөдөр бага ангийн нэг сурагчид өдөрт 600 төгрөгийн үдий цай өгөх ЗГ-ын тогтоол бий.Гэвч энэ 600 төгрөгийн 300 төгрөг нь сургуулийн гал тогооны зардал ажиллагсдын цалин хөлсөнд зарцуулагддаг байна. Өөрөөр хэлбэл бага ангийн сурагчид 600 биш 300 төгрөгийн үдийн цай уудаг гэсэн үг.Тэгвэл өнөөдөр батлагдсан хуулиар Бага ангийн сурагчид 600 төгрөгт багтсан үдийн хоолтой болох боломж нээгдлээ.

2021 оны 9 сарын 1-ны өдрөөс эхлэн бага ангийн сурагчид 600 төгрөгийн үдийн хоол идэх хуулийг УИХ баталлаа. Цаашид инфляцийн түвшинтэй уялдуулж сурагчдын үдийн хоолны 600 төгрөгийг нэмэгдүүлэх боломж ч мөн шинэ хуулиар бүрдэж байгаа юм байна. Үүнээс гадна цаашдаа ЕБС-ийн бүх хүүхдийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах юм байна.

Мөн 2021 он гэхэд Ерөнхий боловсролын бүх сургууль стандартын шаардлагатай хангасан гал тогоотой болох юм.Ингэснээр сурагчдын насан тохирсон үдийн хоолыг бэлтгэх боломж бүрдэж байгаа юм байна.Үүнд жилдээ 60 гаруй тэрбум төгрөг зарцуулах юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн