АРДЫН УРАН ЗОХИОЛЧ П.БАДАРЧ ТӨРИЙН СОЁРХОЛТ ХҮРТЛЭЭ

Өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч Баттулга зарлиг гаргаж “…Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшиж, үеэс үед дуурьсах гарамгай бүтээлүүдийг туурвин урлаг, уран зохиолын боловсрол, гоо зүй, танин мэдэхүй, соён гэгээрлийн гарамгай үйлсийг бүтээж, Монголын уран зохиолын хөгжил, яруу найргийн туурвил зүй, оюун санааны дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь соёрхон үнэлж, үндэсний уламжлал бэлгэдлийг эх орныхоо байгаль, түүх, соёл, ахуйд уялдуулан шингээж, ард иргэд, залуу хойч үедээ эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орныхоо эгнэшгүй үнэ цэн, яруу гайхамшгийг таниулсан “Есөн эрдэнийн орон” найраглал туурвисан Монгол Улсын Ардын Уран зохиолч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Төрийн соёрхолт П.Бадарчийн Есөн эрдэнийн орон найраглал ЕБС-ийн сурах бичигт хэвлэгдэн гарснаар хүүхэд багачуудад багаас нь эх орноо хайрлан энэрэх сэтгэлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.Тэр ч утгаараа есөн эрдэнийн орон найраглалд төрийн соёрхолт хүртээлээ.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн