ИХ БРИТАНИ ДАХЬ МОНГОЛЧУУД “ХАВДРЫН ЭСРЭГ ХАМТДАА” ГҮЙЛТИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ ХАНДИВ БОСГОЛОО

Британийн хавдар судлалын байгууллагаас 2018 оны жилийн дүнгээр нийт £634 сая хандиваар цуглуулснаас £49 саяийг зөвхан спортийн төрлийн арга хэмжээнээс олжээ. Харин энэхүү өвлийн гүйлт нь 5 дахь жилдээ зохиогдож байгаа.  Нийтдээ £750 мянган паунд босгох зорилготой юм байна. Монголын багийн хувьд £5000 гаруй фунтийн хандивыг аль хэдийн цуглуулаад байгаа бөгөөд гүйлтийн дараа ч хандив босголтын арга хэмжээ үргэлжлэх юм байна. Хандивийн мөнгөний 1 паундны 80 пенс нь хавдарын эсрэг тэмцэлд зарцуулагдаж үлдсэн 20 пенс нь хандивийн сан цуглуулах үйл ажиллагаанд зориулагдах юм байна. Их Британи дахь монголчууд ийнхүү хавдрын эсрэг хамтдаа нэгдэж Британы олон хотуудаас цуглан энэхүү арга хэмжээнд амжилттай оролцжээ.

Их Британи дахь Монголчууд ийнхүү олон төрлийн арга хэмжээнд Монголынхоо нэрийг гарган нэгдэн нийлж оролцож байна. Цаашид ч энэ буухиагаа таслахгүй үргэлжлүүлэхээт зорьж байна.

ВИДЕО МЭДЭЭЛЭЛ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн