Оюутолгойн шалгалтын дүнг яаралтай хэлэлцэхийг хүслээ.

Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хэзээ хэлэлцэх вэ? УИХ шалгалтын дүнг хэлэлцээд ямар шийдвэр гаргах вэ? Олон нийтийн дунд ийм хүлээлт үүсээд удаж байна. Өнөөдөр ч энэ асуултыг УИХ-ын даргаас ажлын хэсгийн ахлагч Тэрбишдагва асуулаа.

Оюутолгойн ажлын хэсгийн шалгалтын дүгнэлтийг хэзээ хэлэлцэх вэ гэдэг асуулт сүүлийн хэдэн сар тавигдаж байна. Ажлын хэсэг нэгэнт дүгнэлт гаргаж, саналаа УИХ-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл асуудал хойшилсоор байна. Яагаад гэдэг яриа өнөөдөр ч УИХ-ын чуулганы танхимд өрнөлөө.

Ажлын хэсгийн ахлагч гишүүн Тэрбишдагвын асуултанд УИХ-ын даргын өгсөн хариулт мөн л нэн шинэ байсангүй. Энэ 7 хоногт хэлэлцэх асуудалд багтаагүй гэлээ.

Эндээс харвал Оюутолгойн шалгалтын дүнг яг хэзээ хэлэлцэх тодорхой тов мөн л алга. Ажлын хэсэг тухайлбал Дубайн гэрээг улсад хохиролтой гэрээ болсон гэж үзэн цуцлах санал гаргасан. Харин уул уурхайн сайд гэрээг сайжруулах тухай ярихаас биш цуцлах асуудал байж болохгүй гэж мэдэгдээд байгаа юм. Олон нийтийн байр суурь ч энэ мэтээр 2 хуваагдаж маргасаар удаж байна. УИХ энэ асуудлыг хэлэлцэх хүртэл Оюутолгой тойрсон энэ маргаан өрнөсөөр байх бололтой. Энэ нь Оюутолгойн үйл ажиллагаа, манай улсад орох ашигт хэрхэн нөлөөлөх, УИХ ямар шийдвэр гаргах тэр нь мөн улс орны эдийн засаг яаж нөлөөлөх, эрх ашигт хэрхэн нийцэх  зэрэг нь маш эмзэг асуудал юм. өөрөөр хэлбэл алдах эрхгүй, мөн энд улс төржилт байж болохгүй гэдгийг олон хүн сануулж байна. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн